УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн: Өвөөгийнхөө өвөрт морин дэл дээр бүүвэйлэгдэж хүн болсон

2011/03/14
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн: Өвөөгийнхөө өвөрт морин дэл дээр бүүвэйлэгдэж хүн болсон

“Тод магнайн зочин” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн оролцож байна. Шинэ цагийн Монгол адуу бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулсан хүн хэмээн үнэлэгддэг түүнтэй ажлынх нь өрөөнд уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Мориныхон таныг шинэ цагийн монгол адуу бий болоход хувь нэмрээ оруулсан хүн хэмээн үздэг. Юу таныг морьтой холбосон бэ?
-Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүн болсон цагаасаа өвөөгийнхөө өвөрт морин дэл дээр хийсч явлаа. Тэгэхээр морин дэл дээр өссөн гээд хэлчихвэл буруутахгүй байх.Оюутан болчихоод зуныхаа амралтаар хөдөө гарч, морь малтай ноцолддог, ер нь моринд дуртай хүүхэд байсан. Ажлаар гадаадад явж байхдаа ч гэсэн яаж ийж завчилж байгаад морин тойруулгаар нь ороод үзчихнэ. Морио дээдэлсэн тэр хүсэл маань унтрахгүй байсаар олон сайхан хүмүүстэй нөхөрлөсөн. морины талаар бичдэг, ном сонин, сэтгүүлийг тогтмол уншина. “Хийморь” сонинг гарсан цагаас нь эхлэн уншдаг байлаа. Одоо сэтгүүл болж байгаад талархалтай байгаа.

-Хүмүүс ихэвчлэн зүүн зүгийн адуугаар цус сэлбэж байна. Харин таны хувьд гадны үүлдэр угшлын адууг нэлээд оруулж ирдэг?
-Монгол морийг бие багатай гэж ярьдаг ч бусад үүлдрийн адуунд байхгүй эрэмгий, тэвчээртэй. Үүнд нь манай орны цаг уур, ахуй амьдрал их нөлөөлдөг байх. Дэлхийд нэрд гарсан адууны олон үүлдэр угсаа бий. Араб адуу холч гоёмсог,  Англи адуу огцом хурд гаргадаг, бие бялдар сайтай, будённы гээд Орос үүлдрийн адуу дэлхийн хэмжээний сайн үүлдрийн адууны бүхий л шинжийг агуулсан байх жишээтэй. Дэлхийд зартай үүлдэр угсааны адууны үүх түүхийг судлаад ажиглаж байхад цэргийн генералууд гаргасан байдаг. Түүн шиг монголын моринд дуртай бизнесменүүд шинэ үүлдэр гаргаж авахаар сүүлийн жилүүдэд идэвхтэй оролдож байна.Би ч гэсэн тэдний нэгэн адил хүсэл зорилго өвөртөлж нэг хэсэг адуу цуглуулсан. Сүүлийн үед ажил ихтэй болохоор тэр бүр амжихгүй байна. Тэгээд ч адууны угшил сайжруулах нь ганц хоёр жилийн ажил биш. Нэг орос найз маань азарга бэлэглэснээс хойш Эрдэнэтийн Чукатай нийлж нэлээд хэдэн адуу авсаан.

-Хаана хаанаас авсан бэ?
-Эрдэнэтийн Чулуунбат бид хоёр олон жил үерхэж байна. Чука маань гаднаас цэвэр цусны адуу оруулж ирж үүлдэр угсаа сайжруулах ажлыг эхлүүлсэн хүн. Чукагаараа дамжуулан Оросын морин заводтой холбоо тогтоож, тэндээс цөөнгүй адуу авлаа. Угшил сайжруулах гэхээр гадны азаргыг монгол гүүтэй нийцүүлээд орхино гэсэн үг биш гэдгийг ойлгосон учраас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах болсон. Адууны шинэ үе гаргах гэж байгаа учраас заавал шинжлэх ухааны үндэстэй ул суурьтай хийх хэрэгтэй юм байна лээ. Бидний оруулж ирсэн адууны үр төл  дээд тал нь хязаалан, доод тал нь даага бий. Хүмүүс гарсан төл болгон нь хурдан байх юм шиг ойлгодог юм шиг байгаа юм. Тийм биш шүү дээ. Хурдан адуу төрөхөд эцэг эхээс гадна олон зүйл нөлөөлдөг. Түүнийг бүрдүүлэхгүй бол хурдлахгүй.

-Монголоос адуу авдаг уу? Аль зүгийг голчилдог вэ?
-Авалгүй яахав. Морьтой нөхөрлөсөн хүн олон сайхан нөхөдтэй болдог гэж би түрүү хэлсэн шүү дээ. Адууг хүн чин сэтгэлээсээ ярьдаг учраас тэр дороо дотносоод “найзаа” болчихдог. Олон газрын уяачидтай найз нөхөд хуурай ах дүүсийн холбоотой явдаг болохоор адуу авалгүй яахав. Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий зүгийн адуу нэлээд бий. Би Төв аймгийн Баянцагаан сумын хүргэн. Эхнэрийнхээ нутгаас ч гэсэн адуу авсан.     

-Бусдад адуу бэлэглэдэг үү?.........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ  уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.