Тэрбумтнуудад тансаглах ордон хэрэгтэй гэж үү

2010/02/25
Share |
Хүмүүс:
Тэрбумтнуудад тансаглах ордон хэрэгтэй гэж үү

Энэ асуултыг өнөөгийн улстөрч хэмээн өөрсдийгөө нэрлэсэн эрхмvvдээс асууя. Өнөөдөр аль нь амин чухал хэрэгтэй гэдгийг та бvхэн сонгогчид, намын гишvvн, дэмжигчид "Эсвэл аль таарсан хvнээсээ асуугаад vзээрэй. Ямар ч байсан та бvхэн шиг ямбалах ордон гэж хэлэхгvй болов уу.

Төр нь иргэнээ хайхрахгvй, анхаарч vзэхгvй, тэдний төлөө хуруугаа ч хөдөлгөхгvй байгаа энэ vед манай сонин иргэдийнхээ дуу хоолой болох vvргээ биелvvлэхээр энэхvv сэдвийг хөндөж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эх, vрс эсэн мэнд амаржина гэдэг ёстой л амь дvйсэн vйлдэл болох болжээ.

Нэг vгээр хэлбэл, нийслэлчvvд XXI зууны шинэ өглөө бvхнийг төрөхийн эндэгдэл эсвэл энэ дэлхийд мэндлээд нvдээ бvрэн ч нээж амжаагvй бяцхан vр хорвоогийн мөнх бусыг vзсэн гэх аймшигт мэдээтэй угтахаар болчихоод байна. Vvнтэй зэрэгцээд улсын гэх тодотголтой дөрвөн амаржих газрын хоёр нь хаалгаа бариад буй. Сvvлийн хэдэн жилтэй харьцуулахад төрөлт эрс нэмэгдэж буй энэ vед шvv. Бvхэл бvтэн тусгаар улсын нийт хvн амын тэн хагас нь ажиллаж, амьдардаг нийслэл хотын хэмжээнд хоёрхон төрөх ажиллаж байгаа нь хэр эрvvл vзэгдэл вэ. Хэдийгээр хувийн зарим эмнэлэгт тvрээсээр төрөх газруудаа байрлуулаад байгаа ч амаржих зориулалтын бус газарт алдаа эндэгдэл гарвал хэрхэх болж байна.

Улсын тодотголтой одоо ажиллаж буй хоёрхон эмнэлэгт эх, vрс эсэн мэнд амаржлаа гэхэд эрvvл саруул, энх тунх өсч бойжих баталгаа алга. Наанадаж, байр савны асуудлаас болж хvй нь ч цөглөөгvй нярайг ганц хонов уу, vгvй юу эмнэлгээс хөөгөөд гаргаж буй нь халдварт өвчин гарах өндөр магадлал vvсэх шалтгаан болдог. Уг нь хуучин соц нийгмийн vед хvй нь цөглөх хvртэл эмнэлгээс гаргадаггvй байсан нь одоогийн vvсээд буй нөхцөл байдлаас сэргийлэх vндэслэл болдог байжээ. Тиймдээ ч нярайтай холбоотой элдэв янзын өвчин энэ тэр юм гарах нь ховор дуулддаг байсан нь нотлогдож байх шив.

Тvvнчлэн байдал нэгэнт ийм дээрээ тулчихаад байхад Монголын ирээдvйг өлгийдсөн энэ салбарт анхаарал хандуулах эрх мэдэлтнvvд гарын таван хуруунд багтаж байгаа нь, vндэсний эмгэнэл гэлтэй. Харин энэ зуур төрийн тvшээд шаргал ордны хойд талд байрлах нийслэлд vлдсэн цорын ганц гэж хэлж болох ногоон байгууламжаа устгах төлөвлөгөө боловсруулаад сууж байх юм. Өөрөөр хэлбэл, цөөн хэсэг албан тушаалтны эрх ямбын төлөө ирээдvйгээсээ урвасан vйлдэлд олигархиуд хамаг оюунаа чилээх боллоо. Уг нь ойрын хэдэн жилдээ шинэ ордон барихгvй бол төрийн ажил зогсчих гээд байгаа биш. Төр, засгийн өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишvvд болоод бусад албаны хvмvvс одоогийнхоо сууж буй албан өрөөнд ажлаа vргэлжлvvлэн хийхэд болохгvй зvйл vгvй шvv дээ. Харин төрийн ордон барихаар зэхэж буй Кувейтээс манай улсад өгсөн 12 сая ам.доллараар ганц гэсэн сvvлийн vеийн техник технологиор тоноглогдсон орчин vеийн стандартад нийцсэн амаржих газар баривал Монгол Улсын хойч ирээдvй тvмэн vеэрээ энэ цагийн эрх мэдэлтнvvдийг дурсах нь дамжиггvй. Харин хэсэг бvлэг нөхөд нь гэнэт олдсон тэрбум төгрөгөөрөө зуданд нэрвэгдсэн тойргийнхондоо бэлэг барин шоудаж, зарим нь өвгөдөөс өвлvvлсэн Оюу, Тавантолгойн ордыг харийхантай нийлж хуваарилалт нэрийдлээр золигт гаргаж байгаа нь бодит vнэн.

Иргэн байх гэмээнэ төр бий гэдгийг өнөөгийн манай төр барилцаж буй нөхөд ойлгохгvй байх юм. Монголын ирээдvй болсон vр хvvхэд эсэн мэнд төрөх, өсч, боловсрох гээд тэдний ирээдvй ангалын эрмэгт ирчихээд байхад тоож байгаа ч хvн алга. Хvн байтугай амьтан хvртэл vр удмаа эрvvл энх бойжуулж, асран хамгаалж, аливаа эрсдэлээс өөрийн амь биеийг vл хайхран хамгаалдаг билээ. Харамсалтай нь өнөөдөр Монголд, Монголын төрд хойч vе, ирээдvйнхээ эрvvл амьдрах, өсч бойжих, хvмvvн болох баталгааг гаргаж өгөхгvй байгаа нь эмгэнэлтэй.

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Êûøòûì êóïèòü çàêëàäêó MDMA Crystal [Import] Çàêëàäêè ìåòîäîí â Ïî÷èíêå Ìîñêâà ÞÀÎ êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [White Widow] ïîðòìîíå ìîáèë 4 Ñ„ÐµÐ½Ð¸Ð»Ð¿Ð¸Ñ €Ð°Ñ†ÐµÑ‚ам Ìîñêâà Ìàðüèíî êóïèòü çàêëàäêó Cocaine Premium HQ - ïå÷àòü Dolphin Ìîñêâà Áåñêóäíèêîâñêèé êóïèòü çàêëàäêó Ìåôåäðîí [Êðèñòàëëû] ðîññûïü â Ñóðãóòå êóïèòü Ìåòàìôà Êèñåë¸âñê Ìîñêâà Êîñèíî-Óõòîìñêè
IP:95.181.218.233  2018-08-25 18:29:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.