Шүүхийн шүүгч нараа "Орос 3" –т хоолонд орох уу?

2010/02/10
Share |
Хүмүүс:
Шүүхийн шүүгч нараа

Нийслэл даяараа “хөл алдан” улсын онцгой комисс хуралдан хүүхэд бүрийн амь насыг яах вэ хэмээн үхэлтэй уралдан байхад хоол идсэн хүүхдүүдийн бодит тоог нуун ажлын хэсгийнхэнд хүндрэл учруулж, удирдах зөвлөлийн нэр бүхий нийслэлийн томоохон албан тушаалтнуудтай хуйвалдан “арга саам” хайн дээгүүр доогуур гүйлдэн байсаар ажлаасаа “чөлөөлөгдөн” амар сайхандаа жаргахнээ гэж бодож байлаа.
Гэтэл  “Орос гурвын” захирал асан Ж.Соронзон гэгчийн хүсэл ингээд зогссонгүй. Ажлаас чөлөөлсөн сайдын тушаалыг шүүхээр оруулан ажлын гурав хоногт багтаан “сүнгэнэтэл” хүчингүй болгож, хаан ширээндээ эргэн залрахаар болж байгаа сурагтай.
Монголын шүүхийг “атгасан” ихэс дээдсүүдтэй нэг дээвэр дор амьдардгийн хэрэг бүтэн ийнхүү төрийн сайдын шийдвэр, түмэн олны хариуцлага хүлээлгэсэн “гэсгээлийг” үл тэвчин төрөөс дээгүүр загнан шүүхийн хурдлуулдаг “кнопон дээр” дарчих шиг боллоо.
Газраа булаалгасан иргэн, ТҮЦ – ээ бусниулсан авгай, эрхтэн дархтан эвэртэн туурайтанд дарлуулсан иргэд даварсан дарга нарын шийдвэрийг “захиргааны хэргийн шүүхээр” жаварт жар хоног уягдан, наранд ная хоног сойгдон байж “шийдүүлдэг” бол “КГБ – ийн нууц ажиллагаа” “Хорлон сүйтгэгчдийн үйлдэл” “Терроризм болсон” хэмээн “агаар тэнгэрийн” юм ярьсан энэ авгайн өргөдлийг “Монголын геннисийн номонд” бүртгүүлж болохуйц хурдаар өөрийнх нь талд шийдэж өглөө.
Хэний ч нөлөөнд автах ёсгүй шүүх маань өнөөдөр нэгэн коммунист авгайн гав дөнгөд чирэгдэн гаслан гийнан явааг юу гэж ойлгох вэ? Хэзээнээсээ л төрийн тэргүүнүүдийг шүүх, цагдаа, поркурорт нөлөөллөө хэмээн “уул овоо” шиг бичдэг байсан хэдий ч “өөрчлөөд өөрчлөөд” хэрэг алга. Өөрчилсөн талын хүнд л үйлчилдэг байдал өнөөдөр засрах нь байтугай харин ч улам дордон, эрх мэдэлтэй нэгний “өвөр түрийнд” нь байж л байвал “юу сансанаа хийж” хэний ч өмнөөс хүссэнээ “бурж” болдог болж.
Монголд хариуцлага гэж байна уу? Монгол хүүхэд амьд явах баталгаа байна уу? Захиргааны хэргийн шүүх бүх хэргийг “ажлын гурав” хоногт шийдэж өгч байх уу? гэсэн гурван асуултыг холбогдох хүмүүст нь уламжилъя.
Монгол төрийн сайд нь сайд шиг байж гаргасан шийдвэрээ хүчтэй хэргэжүүлж, захирал нь захирал шиг байж дээрээ сайдтай дэргэдээ “хариуцлагатай” байж буруугаа хүлээж гэмээ нь сая шударга ёс тогтох бусуу?

 

Ж.Соронзонг өмгөөлөгчид “шударга байцгаая”

С.Ерөө              TSAG.MN

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.