Ерөнхийлөгчийн анхны шагнал нүдээ оллоо

2009/07/10
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгчийн анхны шагнал нүдээ оллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны шагналаа өнөөдөр гардууллаа. Тэрээр ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасан юм. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн зарлигтай ерөнхийлөгчийн анхны шагнал харин чиг нүдээ олсон шагнал болж чадлаа гэж үзэх хүмүүс олон байна. Д.Бямбасүрэн нь 1989 оны сүүлч, 1990 оны эхээр улс орон даяар өрнөсөн ардчилсан хөдөлгөөний ариун зорилго, үйл ажиллагааг эхнээс нь тууштай дэмжигч, түүнд идэвхтэй оролцогч нь байсан хүн. Ардчилсан хувьсгалын түүхэн хэлэлцээрүүдийг бодит үр дүнд хүргэхэд онцгой чармайлт гаргасан монгол төрийн зүтгэлтэн байсныг нь үнэлж “Чингис хаан” одонгоор шагнасан аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.