Алтантүрүү айл хэсэхээ больж кино урлагт хүч сорьж эхэлжээ

2008/12/05
Share |
Хүмүүс: Алтантүрүү | 
Алтантүрүү айл хэсэхээ больж кино урлагт хүч сорьж эхэлжээ

Танайд хонъё” нэвтрүүлгээрээ олны танил болсон хөтлөгч Алтантүрүүг 25-р суваг телевизээсээ хөөгдсөн. Алтай захирал нь өөрийнх нь санаа байсан болохоор “Танайд хонъё” нэвтрүүлгээ авч үлдсэн гэх зэргээр ярих болсоныг хөтлөгч залуу өөрөө нотоллоо. Тэрээр “Танайд хонъё” нэвтрүүлгээрээ Тунгалаг хэмээх хүнд өвчтэй бүсгүйн тухай гаргаж байсныг уншигчид маань сайн мэдэж байгаа болов уу. Харин хүнд өвчнөө даалгүй нас барсан Тунгалаг бүсгүйн тухай кино хийхээ амлаж байсан Алтантүрүү телевизээсээ гарсанаас хойш амласандаа хүрч “Зүүдний үргэлжлэл” нэртэй Тунгалаг бүсгүйн амьдралаас сэдэвлэсэн киногоо хийж дуусгаад байгаа аж. Цаашид ч хэд хэдэн кинон дээр ажиллах бодолтой байгаа Алтантүрүү айл хэсэж хоног төөрүүлж явдагаа больж кино урлагт хүч үзэж байгаа аж.

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.