93 настай эмээгээ хэрцгийгээр хөнөөсөн этгээд буруугаа хүлээсэнгүй

2008/10/01
Share |
Хүмүүс:
93 настай эмээгээ хэрцгийгээр хөнөөсөн этгээд буруугаа хүлээсэнгүй

Өнгөрөгч сарын 25-ны өдөр 93 настай эмээгээ хэрцгийгээр зодож бүрэлгэсэн Л.Мягмарын хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүх дээр болж өнгөрлөө. Анхан шатны шүүх хурал дээр `Хэрэг гардаг өдөр буюу 2008 оны гуравдугаар сарын 15-ны өдөр эмээ намайг эхнэрээсээ саллаа хэмээн уйлж, хутга шөвөг барин дайрч байгаад унтсан. Би түүнийг аргадсан боловч эмээ нас өндөр болсон учир ойлгоогүй. Харин өглөө эмээ босохгүй байхаар нь очоод хартал бие нь хөшөөд, нас барсан байсан. Миний эмээ байгалийнхаа жам ёсоор нас барсан` хэмээн мэдүүлсэн хэрэгтэнд тус шүүх хурлаас оноосон 25 жилийн ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийг гадны нөлөөтэйгөөр нас барсныг нотолсон ч хэрэгтэн буруугаа хүлээгээгүй билээ.

Л.Мягмар нь хэрэг гардаг өдөр эхнэртэйгээ муудалцаж, гэртээ ирмэгцээ эмээгээсээ 3000 төгрөг нэхэж, архи авч уужээ. Тэгээд халамцсан тэрээр гэртээ согтуу ирмэгцээ ахин эмээгээсээ мөнгө нэхэж, хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн болохыг давж заалдах шатны шүүх нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр баталснаар хэрэгтнийг чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ялыг оноолоо.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.